Илчлэл 11:1-4

Илчлэл 11:1-4 АБ2013

Тэгээд надад таяг мэт саваа өгөөд —Бос. Бурханы сүмийг, тахилын ширээг болон тэнд мөргөгсдийг хэмж. Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно. Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв. Тэд бол дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнгийн суурь юм.