Илчлэл 10:8-11
Илчлэл 10:8-11 АБ2013
Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж —Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэрэлчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо. Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэрэлч уруу очив. Тэр надад —Үүнийг аваад ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд, би тэнгэрэлчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зөгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоод минь хорсов. Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.