Илчлэл 1:12-16

Илчлэл 1:12-16 АБ2013

Надтай ярьсан дуу хэнийх болохыг үзэхээр би эргэн харахдаа долоон алтан дэнг үзлээ. Урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн дэнгүүдийн дунд байлаа. Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дөл адил, хөл нь зууханд улайсгаж өнгөлсөн хүрэл адил, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэр баруун мутартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.