Дуулал 99:1-9

Дуулал 99:1-9 АБ2013

ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун! ЭЗЭН Сионд аугаа бөгөөд Бүх ард түмний дээр өргөмжлөгдсөн. Таны аугаа, сүрдмээр нэрийг Тэд магтан дуулаг. Тэр ариун. Хүч чадлын Хаан, Шударгыг хайрлагч Та Чигч шударгыг батжуулсан. Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн. Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн! Тэр ариун. Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан. Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан Тэд Түүний өгсөн гэрчлэл ба зарлигийг сахин биелүүлсэн. Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан. Та тэднийг уучилдаг Бурхан, Мөн тэдний үйлдэлд өшөө авагч байсан. Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн! Учир нь Бурхан ЭЗЭН маань ариун.