Дуулал 99

99
Бурханы ариуныг магтахуй
1ЭЗЭН захирдаг.
Ард түмэн чичрэгтүн!
Тэрээр херубуудын дээр заларна.
Газар дэлхий ганхагтун!#Гэт 25:22
2ЭЗЭН Сионд аугаа бөгөөд
Бүх ард түмний дээр өргөмжлөгдсөн.
3Таны аугаа, сүрдмээр нэрийг
Тэд магтан дуулаг.
Тэр ариун.
4Хүч чадлын Хаан,
Шударгыг хайрлагч Та
Чигч шударгыг батжуулсан.
Та Иаковт шүүлт ба зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.
5Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн!
Тэр ариун.
6Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,
Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.
Тэд ЭЗЭНийг дуудсанд
Тэрээр тэдэнд хариулсан.
7Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан
Тэд Түүний өгсөн гэрчлэл ба зарлигийг сахин биелүүлсэн.#Гэт 33:9
8Бидний Бурхан ЭЗЭН,
Та тэдэнд хариулсан.
Та тэднийг уучилдаг Бурхан,
Мөн тэдний үйлдэлд өшөө авагч байсан.
9Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,
Түүний ариун ууланд мөргөгтүн!
Учир нь Бурхан ЭЗЭН маань ариун.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 99: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна