Дуулал 90:1-12
Дуулал 90:1-12 АБ2013
Аяа Эзэн, Та үеийн үед бидний Орших газар байсан билээ. Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та Бурхан. Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ. Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт эсвэл Шөнийн манаа адил буюу. Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт болой. Өглөө тэр нь цэцэглэж, соёолно. Үдэш нь тэр хагдран хатна. Учир нь бид Таны хилэнгээр шатаагдаж, Таны ууранд бид мэгдэн сандарсан. Та хилэнцийг маань өмнөө, Нууцыг маань оршихуйнхаа гэрэлд байрлуулсан. Учир нь хамаг өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан. Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, Бид нисэн оддог. Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ? Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!