Дуулал 88:1-5
Дуулал 88:1-5 АБ2013
Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан, Би өдрөөр болон шөнөөр ч Таны өмнө хашхирсан. Миний залбирлыг өмнөө авчраач! Миний хашхиралтад чихээ тавиач! Учир нь сэтгэл минь Зовлон бэрхшээлээр дүүрч Амь минь Үхэгсдийн оронд ойртов. Би нүх уруу буугчдын дунд тоологдов. Би хүч чадалгүй хүн адил, Үхэгсдийн дунд хаягдсан, Булшинд тавигддаг үхдэлтэй адил болов. Та тэднийг дахин үл санана. Учир нь тэд Таны мутраас таслагджээ.