Дуулал 86

86
Дайсны эсрэг тусламж гуйхуй
Давидын залбирал.
1Аяа ЭЗЭН сонор тавин надад хариулаач.
Учир нь би зовж, гачигдаж байна.
2Би бишрэлтэн тул
Сэтгэлийг минь хамгаалаач!
Аяа миний Бурхан,
Танд итгэдэг зарцаа авраач!
3Аяа Эзэн, намайг нигүүлсээч!
Учир нь Тан уруу би өдөржин хашхирдаг.
4Зарцынхаа сэтгэлийг баярлуулаач!
Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
5Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,
Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.
6Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонор тавин чагнаач!
Миний гуйлтын дуунд анхаарал тавиач!
7Зовлон шаналангийнхаа өдөр
Таныг би дуудна,
Учир нь Та надад хариулна.
8Аяа ЭЗЭН, бурхдын дунд
Тан шиг хэн ч үгүй,
Таных шиг үйлс ч алга.
9Аяа ЭЗЭН, Таны бүтээсэн
бүх улс үндэстэн ирж,
Таны өмнө мэхийж,
Таны нэрийг алдаршуулна.#Илч 15:4
10Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг.
Та бол Бурхан, Та ганцаараа.
11Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч.
Би Таны үнэнээр явах болно.
Таны нэрээс эмээхэд
Зүрхийг минь нэгтгээч!
12Бурхан ЭЗЭН минь,
Бүх зүрхээрээ Танд би талархаж,
Таны нэрийг мөнхөд алдаршуулна.
13Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд
Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан.
14Өө Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож,
Хүчирхийлэгчдийн бүлэглэл
Амийг минь хайсан бөгөөд
Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй.
15Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт,
Уурлахдаа удаан, энэрэл
хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.
16Над уруу эргэж, намайг нигүүлсээч!
Өөрийн зарцад хүчээ өгч,
Шивэгчнийхээ хүүг авраач!
17Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд
Сайны тэмдгийг надад үзүүлээч!
Учир нь ЭЗЭН Та
Надад туслан намайг тайвшруулсан.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 86: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү