Дуулал 77:11-14
Дуулал 77:11-14 АБ2013
ЭЗЭНий үйлсийг би санана, Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана. Таны бүх ажлыг би тунгаана, Таны үйлдлүүдийг шимтэн бодно. Бурхан, Таны зам ариун Бидний Бурханы адил, Бурхан шиг хэн аугаа вэ? Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та Ард түмнүүдийн дунд Хүч чадалаа мэдүүлжээ.