Дуулал 73:21-26

Дуулал 73:21-26 АБ2013

Зүрх минь гашуудан Дотроо би цоо хатгагдахдаа Би тэнэг, ухвар мөчид байж Таны өмнө би адгуус адил байжээ. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна Та баруун гараас минь барьсан. Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч Газар дээр би үл хүснэ. Бие махбод хийгээд зүрх минь Үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад Хувь ногдол минь юм.