Дуулал 73:16-28

Дуулал 73:16-28 АБ2013

Үүнийг ойлгохоор бодох үед минь Надад маш хэцүү байв. Бурханы ариун газарт орох хүртэл минь Ийн үргэлжлэв. Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан Үнэндээ Та тэднийг Халтиргаатай газар байлган Та тэднийг мөхөл уруу хаясан Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ! Зүүднээс сэрэх мэт тэднийг босгохдоо, ЭЗЭН Та, Дүр төрхийг нь ч үл ойшооно. Зүрх минь гашуудан Дотроо би цоо хатгагдахдаа Би тэнэг, ухвар мөчид байж Таны өмнө би адгуус адил байжээ. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна Та баруун гараас минь барьсан. Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна. Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч Газар дээр би үл хүснэ. Бие махбод хийгээд зүрх минь Үгүй болж болох ч, Бурхан мөнхөд зүрхний минь хад Хувь ногдол минь юм. Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ. Харин Бурханд ойр байх нь надад сайн. Таны бүх үйлсийг тунхаглахын тулд Би БУРХАН Эзэнийг Хоргодох газраа болгосон.