Дуулал 66:16-20

Дуулал 66:16-20 АБ2013

Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье. Би амаараа Түүнд хашхирсан агаад Хэлээрээ Түүнийг өргөмжилсөн. Хэрэв би зүрхэндээ Цөв мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй байхсан. Харин Бурхан үнэхээр сонсож, Залбирлын минь дуунд Тэр чих тавьсан. Залбирлыг минь хаяагүй Энэрэл хайраа ч надаас буцаагаагүй. Бурхан магтагдах болтугай!