Дуулал 64

64
Хамгаалалтын залбирал
Удирдаачид: Давидын дуулал.
1Бурхан, гомдлын минь дууг сонсооч
Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач!
2Намайг муу хүмүүсийн нууц чуулал,
Ёс бусыг үйлдэгчдийн
Үймээн шуугианаас нуугаач!
3Хэл юугаа илд мэт ирлэсэн нь
Хорон үгсээ сум мэт тэд онилсон нь
4Өөлөх өөгүйг далдхан газраас харвахын тулд юм.
Тэд түүнийг гэнэтхэн харваад эмээх ч үгүй.
5Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн
Нууцаар урхи тавих тухай ярилцана.
Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.
6“Гүйцэд боловсруулсан хуйвалдааныг
Бид дуусгалаа” гэж хэлэн
Муу хэргийг тэд сэднэ.
Учир нь хүний доторх бодол
Зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.
7Харин Бурхан тэднийг сумаар харван
Тэд гэнэтхэн шархадна
8Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.
Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно.#64:8 Магадлалт хувилбарТэрээр эдгээр үгсээс нь болж тэднийг устгана.
Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.
9Тэгээд бүх хүн эмээж,
Бурханы ажлыг тунхаглан
Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.
10Зөвт хүн ЭЗЭНий дотор баярлаж,
Түүний дотор хоргодно.
Зүрх шударга бүхэн бахархан бахдана.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 64: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна