Дуулал 63:1-8
Дуулал 63:1-8 АБ2013
Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна. Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, Таны алдрыг харсан. Учир нь хайр энэрэл тань Амь амьдралаас илүү. Уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьддаа Таныг магтана. Таны нэрээр би гараа өргөх болно. Чөмөг, өөхөнд юм шиг Сэтгэл минь цатгалан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө. Шөнөжин Таны тухай тунгаан бодохдоо Орондоо Таныг би дурсан санана, Учир нь Та миний тусламж бөгөөд Таны жигүүрийн дор Би баясгалантайгаар дуулна. Сэтгэл минь Танаас зуурчээ. Таны баруун мутар намайг түшиж байна.