Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм. Ганцхан Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ихээр ганхахгүй. Нурж буй хана, Ганхаж буй хашаа мэт хүнийг Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол довтлох вэ? Тэд түүнийг өндрөөс унагахаар хуйвалдав Тэд худал хуурмагийг таашаажээ. Тэд амаараа ерөөх боловч, Дотроо харааж байна. Села Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, Учир нь найдвар минь Түүнээс юм. Зөвхөн Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ганхахгүй. Бурханд миний аврал ба алдар Бурханд миний хүч чадлын хад, Хоргодох газар минь байдаг. Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ Түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм. Села
Дуулал 62 унших
Сонсох Дуулал 62
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Дуулал 62:1-8
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд