Дуулал 60

60
Ялалтын төлөөх залбирал
Удирдаачид: Шушан Едутын дагуу. Арам-нахараим болон Арам-зоба нартай Давид тэмцэлдэх үед Иоаб буцан ирж, Давст хөндийд Едомын арван хоёр мянган хүнийг устгасан үеийн, сургахад зориулсан Давидын миктам.
1Бурхан, Та биднээс татгалзсан.
Та биднийг няцалсан
Та уурлан хилэгнэсэн.
Бидэн уруу эргэн хараач.
2Та газрыг доргиож хагалсан.
Газар хөдөлж байгаа тул
Цөмөрхийг нь нийлүүлээч.
3Та ард түмэндээ
Бэрх хэцүүг үзүүлсэн.
Гуйвуулдаг дарсыг
Бидэнд Та өгсөн.
4Үнэний төлөө өргүүлэхээр
Өөрөөс тань эмээдэг хүмүүст
Тугийг Та өгсөн. Села
5Таны хайртууд
Чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч,
Бидэнд хариулаач.
6Бурхан ариун газартаа#60:6 Өөрийн сүмээсээ эсвэл ариунаасаа айлдахдаа
“Би ихэд баярлана,
Би Шехемийг хувааж,
Суккотын хөндийг хэмжинэ.
7Гилеад Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч Миний толгойн дуулга.
Иуда бол очирт таяг минь.
8Моаб Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээгүүр Би
Ялгууснаар хашхирна” гэв.
9Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?
10Өө, Бурхан, Та Өөрөө
Биднээс татгалзсан бус уу?
Өө, Бурхан, Та
Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?
11Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.
12Бурхантай хамт бид зоригтой байна.
Өстнүүдийг маань гишгэлэгч нь
Тэр билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 60: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна