Дуулал 58

58
Өшөө авах залбирал
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд. Давидын миктам.
1Бурхад аа, та нар
Чигч шударга ярьдаг уу?
Хүний хөвгүүд ээ, та нар
Шударгаар шүүдэг үү?
2Үгүй ээ, та нар зүрхэндээ
Гэмт хэргийг үйлддэг.
Гарынхаа хүчирхийллийг та нар
Газар дэлхий дээр жинлэдэг.
3Буруутууд эхийнхээ хэвлийнээс эхлэн
алдуурсан байдаг.
Төрөлхөөсөө төөрөлдсөн тэд худал ярина.
4Тэдэнд могойн хортой адил хор бий,
Тэд чихээ бөглөх дүлий наж могойтой адил тул
5Тарни холбогч,
шившлэгчийн дуу хоолойг сонсохгүй.
6Бурхан, аман доторх шүдийг нь хугалаач
ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч
7Урсаж буй ус шиг
Тэд зайлан яваг.
Түүнийг сумаа хөвчлөх үед
Тэднийг хугалаач.
8Задран сарнидаг эмгэн хумс шиг
Үгүй болгооч,
Нарыг хэзээ ч үзээгүй
Зулбадас шиг болгооч.
9Тогоонууд тань
Өргөст бутыг мэдрэхээс өмнө
Тэрээр ногооныг нь ч, шатсаныг нь ч
Хуй салхиар хамаг.#58:9 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
10Өшөө авалтыг хараад
Зөвт нь баярлана.
Буруутын цусанд тэрээр
Хөлөө угаана
11“Зөвт нэгэнд нь шагнал байна,
Шүүдэг Бурхан газар дэлхийд
үнэхээр байна” гэж
Хүмүүс хэлэх болно.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 58: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү