Дуулал 57:7-11

Дуулал 57:7-11 АБ2013

Зүрх минь бат байна, Аяа Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би аялгуулан дуулна. Сэтгэл сүнс минь, сэрээч! Босоо ятга ба ятга аа, сэрээч! Үүрийн гэгээг би сэрээнэ. Аяа Эзэн, би ард түмнүүдийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна. Учир нь хайр энэрэл тань тэнгэрт тулам, Үнэн тань үүлсэд тулам билээ. Аяа Бурхан, Тэнгэрсээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан Бүх дэлхийн дээгүүр байг.