Дуулал 52:1-9

Дуулал 52:1-9 АБ2013

Хүчирхэг нэгэн ээ, чи Ёрын муугаар юунд бахархана вэ? Энэрэл хайрын Бурхан бүхэл өдөржин тэслээ. Хуурмагийг үйлдэгч ээ хэл чинь Сүйрлийг үйлдэх нь хурц тонгорог мэт ажээ. Чи сайнаас илүүгээр мууд дурлана. Зөвийг ярихаасаа илүүгээр худал хэлнэ. Села Зальт хэл ээ, Чи хөнөөлт үг бүрийг хайрлаж байна. Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө Тэр чамайг барьж аван Майхнаас чинь чирэн гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села Зөв шударга хүн хараад эмээж, Түүнийг тохуурхан инээхдээ “Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй, Харин баялгийнхаа элбэгт итгэж, Хорлол дотроо батажсан хүн” гэх болно. Харин би Бурханы өргөөнд Ногоон чидун мод мэт Би Бурханы хайр энэрэлд Өнө мөнхөд итгэнэм. Та үйлдсэн учраас би Танд өнө мөнхөд талархана. Таны нэр сайн учир Бишрэлтнүүдийн тань өмнө би Түүнийг найдан хүлээнэ.