Дуулал 50:7-12

Дуулал 50:7-12 АБ2013

“Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ Би Бурхан, чиний Бурхан. Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж Миний өмнө болой. Би гэрээс чинь бухыг ч, Хашаанаас чинь хуцыг ч авахгүй. Учир нь ойн амьтад бүгд, Мянган толгод дээрх мал сүрэг Минийх. Би уулын шувуу бүрийг мэдэх бөгөөд Хээр талд хөдлөх бүхэн Минийх. Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан. Учир нь ертөнц хийгээд Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх.