Дуулал 44:17-22

Дуулал 44:17-22 АБ2013

Энэ бүхэн бидэнд ирсэн ч Бид Таныг мартаагүй, Таны гэрээнд ч хуурамчаар хандаагүй Бидний зүрх эргэж буцаагүй, Алхмууд маань ч Замаас тань хазайгаагүй. Гэсэн ч биднийг цөөвөр чонын газарт Та няц дарж, Үхлийн харанхуйгаар биднийг хучсан. Хэрэв бид Бурханыхаа нэрийг мартсан Эсвэл гараа харийн бурханд сунгасан бол Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм. Харин Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядалгааны хонь мэтээр Бид тооцогджээ.