Дуулал 44:1-13

Дуулал 44:1-13 АБ2013

Эцэг өвгөдийн маань өдрүүдэд, Эртний өдрүүдэд, өө Бурхан, Таны үйлдсэн ажлыг Бид чихээрээ сонссон. Тэд бидэнд ярьсан. Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж Тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан. Учир нь тэд илдээрээ Газар нутгийг эзлээгүй. Гар нь бус харин Таны баруун мутар, Таны хуруу ба оршихуйн гэрэл тань Тэднийг аварсан билээ. Миний Хаан Бурхан Та Иаковт ялалтыг тушаагаач Танаар бид өстнүүдээ шахна. Бидний эсрэг босогчдыг Таны нэрээр бид гишгэчнэ. Би нумандаа найдахгүй, Илд минь ч намайг аврахгүй. Та л биднийг өстнүүдээс минь аварч, Үзэн ядагчдыг минь ичгүүрт унагасан. Бид өдөржин Бурханаар бахархаж, Таны нэрд мөнхөд талархана. Села Гэтэл одоо биднийг Та орхиж, ичгүүр болгож, Цэргүүдтэй маань хамт эс давшив. Та, биднийг өстнүүдээс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид олз авчээ. Та биднийг идэшний хонь адил өгч, Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан. Ард түмнээ Та Ашиггүйгээр худалдаж, Үнийг нь үл нэмэгдүүлэв. Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань Элэглэл, тохуурхал болгосон.