Дуулал 42:1-5
Дуулал 42:1-5 АБ2013
Буга урсгал усыг хүсэхийн адил Бурхан Таныг сэтгэл минь хүснэм Бурханаар, амьд Бурханаар Сэтгэл минь цангамуй Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ? Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов. Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх уухайгаар Тэднийг Бурханы өргөө уруу Цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна. Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймэрнэ вэ? Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө Би Түүнийг дахин магтах болно