Дуулал 4

4
Итгэл дүүрэн гуйлт
Удирдаачид. Давидын дуулал чавхдаст хөгжимд.
1Зөв шударгын Бурхан минь ээ,
Дуудахад минь хариулаач!
Зовоход минь намайг
Та амраасан билээ.
Намайгаа өршөөн,
Залбирал юуг минь сонсооч.
2Хүний хөвгүүд ээ,
Хэдий болтол нэр хүнд минь
Ичгүүр болох вэ?
Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,
Худал хуурмагийг хайх юм бэ? Села
3Бишрэлтнүүдийг ЭЗЭН
Өөртөө тусгаарласныг мэдэгтүн.
Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.
4Уурлавч нүгэл бүү үйлд
Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай.#Еф 4:26 Села
5Зөв шударгын тахил өргөж,
ЭЗЭНд итгэ.
6“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж
Олон хүн асууж байна.
ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж
Бидэн дээр гэрэлтээч!
7Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь
Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү.
8Би амар амгалан хэвтэж, унтах болно.
Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН,
Зөвхөн Та билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна