Дуулал 34:1-7

Дуулал 34:1-7 АБ2013

Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь ЭЗЭН дотор сайрхнам. Даруу нэгэн үүнийг сонсон баярламуй. Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, Хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе! Би ЭЗЭНийг хайсан агаад Тэр надад хариулж, Бүх айдсаас минь Тэр намайг чөлөөлсөн. Тэд Түүнийг ажаад Гэрэлтэх болсон хийгээд Тэдний царай дахин Ичгүүрт эс ормой. Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Зовлон шаналан бүгдээс нь Түүнийг аварсан болой. ЭЗЭНий тэнгэрэлч Эмээгчдийнх нь эргэн тойронд байж Тэднийг чөлөөлнө.