Дуулал 33:1-10

Дуулал 33:1-10 АБ2013

Зөвт хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун! Чигч шударга хүн магтан дуулах нь зохистой. Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө. Арван чавхдаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун! Түүнд шинэ дууг дуул, Баярт дуугаар уран чадварлаг тогло! Учир нь, ЭЗЭНий үг зөв шударга агаад Бүх бүтээл нь итгэлтэйгээр хийгдсэн буюу. Тэрээр зөв ба шударга байдлыг хайрлаюу. Дэлхий ЭЗЭНий Энэрэл хайраар дүүрэн буюу. ЭЗЭНий үгээр тэнгэрс, Амных нь амьсгалаар тэдгээрийн Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ. Тэрээр далайн усыг овоо адил Хамтад нь цуглуулнам. Гүний усыг агуулахад хуримтлуулнам. Хамаг дэлхий ЭЗЭНээс эмээгтүн, Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн! Учир нь Түүнийг айлдваас Тэр нь биелнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой. ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж Тэрээр ард түмнүүдийн бодлыг Үр дүнгүй болгомуй.