Дуулал 33

33
ЭЗЭН аугаа бас сайн сайхан
1Зөвт хүмүүс ээ,
ЭЗЭН дотор баярлан дуулагтун!
Чигч шударга хүн магтан дуулах нь зохистой.
2Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.
Арван чавхдаст пийпаа хөгжмөөр
Түүнд магтаалуудыг дуулагтун!
3Түүнд шинэ дууг дуул,
Баярт дуугаар уран чадварлаг тогло!
4Учир нь, ЭЗЭНий үг зөв шударга агаад
Бүх бүтээл нь итгэлтэйгээр хийгдсэн буюу.
5Тэрээр зөв ба шударга байдлыг хайрлаюу.
Дэлхий ЭЗЭНий
Энэрэл хайраар дүүрэн буюу.
6ЭЗЭНий үгээр тэнгэрс,
Амных нь амьсгалаар тэдгээрийн
Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ.
7Тэрээр далайн усыг овоо адил
Хамтад нь цуглуулнам.
Гүний усыг агуулахад хуримтлуулнам.
8Хамаг дэлхий ЭЗЭНээс эмээгтүн,
Ертөнцийн бүх оршин суугчид
Түүнийг хүндэтгэгтүн!
9Учир нь Түүнийг айлдваас
Тэр нь биелнэ.
Түүнийг тушаах аваас
Тэр нь буй болмой.
10ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж
Тэрээр ард түмнүүдийн бодлыг
Үр дүнгүй болгомуй.
11ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,
Зүрхнийх нь санаа
Үеийн үед.
12Өөрсдийн Бурхан нь
ЭЗЭН байдаг үндэстэн,
Өв юугаа болгохоор
Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!
13ЭЗЭН тэнгэрээс ажмуй.
Тэрээр хүний хөвгүүдийг
Бүгдийг харах авай.
14Сэнтийнхээ газраас Тэрээр
Дэлхийн бүх оршин суугчдыг ширтдэг.
15Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн Тэр агаад
Тэд бүгдийн үйлсийг Тэр анхаарах болой.
16Цэргийн олноор ялах хаан гэж үгүй.
Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй.
17Аврал хэрэгтэй үед морь дэмий,
Их тэнхээгээрээ хэнийг ч чөлөөлж үл чадмуй.
18Харагтун, ЭЗЭНий мэлмий
Өөрөөс нь эмээгчдийг,
Хайр энэрэлд нь найдагчдыг хардаг нь
19Амийг нь үхлээс аварч,
Тэднийг өлсгөлөн дундаас
Амьд үлдээхийн тулд ажгуу.
20Сэтгэл маань ЭЗЭНийг хүсэн хүлээдэг
Тэр бидний тусламж,
Бидний бамбай буюу.
21Бид ариун нэрд нь итгэдэг учраас
Зүрх маань Түүнд баярлаюу.
22ЭЗЭН, Танд бидний найдсаны дагуу
Хайр энэрэл тань бидний дээр байх болтугай!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 33: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна