Дуулал 31:10-15

Дуулал 31:10-15 АБ2013

Учир нь амьдрал минь гаслантай хамт, Он жилүүд минь Санаа алдалттай цуг өнгөрчээ. Миний хүч тэнхээ хилэнцээс минь болж сулран Яс минь тамирдав. Бүх өстнөөсөө болж Би хөршүүдийнхээ дунд доромжлол, Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Замд таарсан хүмүүс надаас зайлсхийнэм. Үхсэн хүн шиг би Санаанаас гаран мартагджээ. Хагарсан сав мэт болжээ, би. Учир нь, олны базаахгүй үгийг Би сонссон. Тал бүрд аймшиг байнам. Миний эсрэг тэд зөвлөлдөж байхдаа Амийг минь авахаар тэд хуйвалджээ. Харин, ЭЗЭН, Танд би итгэдэг, “Та миний Бурхан” хэмээн Би хэлдэг. Цаг хугацаа минь Таны гарт байна. Дайснуудын минь гараас Хавчигсдаас минь Намайг авраач!