Дуулал 28:1-9

Дуулал 28:1-9 АБ2013

ЭЗЭН, Тан уруу би хашхирнам, Хад минь, намайг сонсохоос Бүү татгалзаач! Хэрэв Та дуугүй байвал Нүхэнд ойчих хүмүүсийн адил болно, би. Би Тан уруу тусламж гуйн хашхирах аваас, Би гараа Таны ариун газар өөд өргөх аваас Гуйлтын минь дууг сонсооч! Буруутууд хийгээд ёс бусыг үйлдэгчидтэй хамт Намайг бүү чирэн аваачаач! Тэд хөршүүдтэйгээ эвтэй ярих авч Зүрхэнд нь бузар муу байх ажгуу. Тэдний үйлдэл хийгээд Үйлдлийнх нь цөвийн дагуу тэдэнд өгөөч, Гарынх нь бүтээлийн дагуу Тэдэнд өгөөч, Авбал зохих зүйлсээр нь Тэдэнд хариулаач! Тэд ЭЗЭНий үйл хэргүүд хийгээд Гарынх нь бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгана. Тэднийг дахин босгохгүй. ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэр гуйх дууг минь сонссон билээ. ЭЗЭН миний хүч чадал, миний бамбай. Зүрх минь Түүнд найдсан билээ, Тусыг нь би хүртсэн билээ. Тиймээс зүрх минь баярлаж, Түүнд дуугаараа би талархнам. ЭЗЭН бол Өөрийнхөө хүмүүсийн хүч чадал, Тэрээр Өөрийнхөө тосолсон хүмүүсийн авралын хамгаалалт буюу. Хүмүүсээ аварч, Өвөө ерөөгөөч! Тэднийхээ хоньчин нь болж, Мөнхөд тэднийгээ үүрээч!

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна