Дуулал 27:1-8

Дуулал 27:1-8 АБ2013

ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм? Миний өстөн ба дайснууд, Ёрын мууг үйлдэгчид Бие махбодыг минь цөлмөхөөр над уруу ирвэл Бүдэрч унацгаах ажгуу. Хуаран цэрэг намайг бүслэвч Зүрх минь үл айнам. Миний эсрэг дайн дэгдэвч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байнам. ЭЗЭНээс миний гуйсан, эрэх ганцхан зүйл гэвэл ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган, Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал. Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана. Тэгэхэд миний тэргүүн тойрсон дайснуудын маань дээгүүр өргөмжлөгдөж, Би Түүний майханд баяр хөөртэйгөөр тахил өргөнө. ЭЗЭНд би эгшиглүүлэнхэн дуулна. Сонсооч ЭЗЭН, Дуу хоолойгоороо би хашхирнам, Намайг нигүүлсээч, надад хариулаач! “Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд Зүрх минь Танд “ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв.