Дуулал 25:16-21

Дуулал 25:16-21 АБ2013

Би ганцаардан шаналсан тул Над уруу эргэж, намайг нигүүлсээч! Зүрхний минь зовлон шаналан ихэслээ. Шахаанаас минь намайг гаргаач! Шаналал, зовлон зүдүүрийг минь харж, Нүгэл бүхнийг минь уучлаач! Дайснуудыг минь хараач! Учир нь тэд олуулаа бөгөөд Тэд намайг асар их хорслоор үзэн яддаг. Сэтгэлийг минь хамгаалж, Намайг авраач! Би Таны дотор хоргоддог тул Намайг ичгүүрт бүү оруулаач! Би Таныг хүсэн хүлээдэг учир Үнэнч шулуун шударга нь Намайг хамгаалаг.

Дуулал 25:16-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв