Дуулал 24:1-10

Дуулал 24:1-10 АБ2013

Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм. Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж, Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ. ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй нь буюу. Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг, Авралынхаа Бурханаас Зөвт байдлыг хүртэх болно. Энэ нь Түүнийг хайгчдын үе юм Иаковын Бурхан, Таны царайг хайгчдын үе юм. Села Сүр жавхлангийн Хаан орж ирлээ, Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн! Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ? Хүчтэй, чадалтай ЭЗЭН, Тулалдаанд чадалтай ЭЗЭН буюу. Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн! Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ? Түг түмдийн ЭЗЭН, Тэрээр сүр жавхлангийн Хаан болой. Села

Дуулал 24:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв