Дуулал 24

24
ЭЗЭНий өргөөний үүд
Давидын дуулал.
1Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн,
Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд
ЭЗЭНийх юм.
2Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ.
3ЭЗЭНий уул#24:3 ЭЗЭНий уул: ЭЗЭНий өргөөг дээр нь босгосон Иерусалимын уул. өөд хэн авирч болох вэ?
Ариун газарт нь хэн зогсож болох вэ?
4Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй нь буюу.#Мт 5:8
5Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Бурханаас
Зөвт байдлыг хүртэх болно.
6Энэ нь Түүнийг хайгчдын үе юм
Иаковын Бурхан,
Таны царайг хайгчдын үе юм. Села
7Сүр жавхлангийн Хаан орж ирлээ,
Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!
8Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ?
Хүчтэй, чадалтай ЭЗЭН,
Тулалдаанд чадалтай ЭЗЭН буюу.
9Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!
10Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ?
Түг түмдийн ЭЗЭН,
Тэрээр сүр жавхлангийн Хаан болой. Села

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна