Дуулал 22:22-31
Дуулал 22:22-31 АБ2013
Таны нэрийг би Ах дүүстээ хэлэх болно. Чуулган дунд би Таныг магтах болно. ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилийн үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ. Учир нь, Тэр зовогсдын зовлонг Жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм. Их чуулганы дунд магтаал минь Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө Би тангаргаа биелүүлнэ. Ядуу нэгэн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай! Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно Улс үндэстнүүдийн бүх ураг Таны өмнө хүндэтгэн мөргөнө. Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг. Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно Чинээлэг нь ч, иддэгүүд ч Шороон доор орогчид ч, Амь үл хадгалагчид бүгд Өмнө нь сөгдөнө. Үр удмууд Түүнд зарагдах болно Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно. Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг, Ирээдүйд төрөх хүмүүст Зөв шударгыг нь зарлах болно.