Дуулал 22:1-19

Дуулал 22:1-19 АБ2013

Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ? Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч Та хариулдаггүй Шөнөөр бас хашхирдаг ч Надад хариу алга. Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа, Та ариун юм. Эцэг өвгөд маань Танд итгэсэн Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан. Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй. Харин би өт, хүн биш! Би хүмүүсийн буруушаал болж Ард олонд жигшигдсэн юм. Намайг хардаг бүхэн Намайг тохуурхан инээдэг Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан Тэр түүнийг авраг! Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна. Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн Эхийнхээ хөхөөр байх үед Та намайг итгүүлсэн. Би төрөхөөсөө Танд даатгагдсан Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан. Зовлон шаналан ойрхон Туслагч ганц ч алга тул Надаас бүү холдооч. Олон үхэр намайг хүрээлжээ. Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ. Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлган байна. Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан. Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ. Учир нь, намайг ноход хүрээлжээ. Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл Намайг бүсэлжээ. Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа. Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ. Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, Хувцасны минь төлөө шодму. Харин, ЭЗЭН, Та бүү холдооч Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.

Verse Images for Дуулал 22:1-19

Дуулал 22:1-19 - Бурхан минь, Бурхан минь,
Юунд Та намайг орхисон бэ?
Миний ёолох дуу, авралаас минь
Юунд Та хол байна вэ?
Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч
Та хариулдаггүй
Шөнөөр бас хашхирдаг ч
Надад хариу алга.
Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа,
Та ариун юм.
Эцэг өвгөд маань Танд итгэсэн
Тэд итгэсэн бөгөөд
Та тэднийг аварсан.
Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.
Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.
Харин би өт, хүн биш!
Би хүмүүсийн буруушаал болж
Ард олонд жигшигдсэн юм.
Намайг хардаг бүхэн
Намайг тохуурхан инээдэг
Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн
“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан
Тэр түүнийг авраг!
Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.
Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн
Эхийнхээ хөхөөр байх үед
Та намайг итгүүлсэн.
Би төрөхөөсөө Танд даатгагдсан
Эхийнхээ хэвлийд байх үеэс минь
Та миний Бурхан байсан.
Зовлон шаналан ойрхон
Туслагч ганц ч алга тул
Надаас бүү холдооч.
Олон үхэр намайг хүрээлжээ.
Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.
Хуу татахаар архиран байгаа арслан шиг
Тэд над уруу амаа том ангайлган байна.
Намайг ус шиг асгасан бөгөөд
Бүх яс минь мултарсан.
Зүрх минь лааны тос адил
Дотор минь хайлсан.
Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж,
Хэл минь түүшиндээ наалдав
Та намайг үхлийн шороонд тавьжээ.
Учир нь, намайг ноход хүрээлжээ.
Ёрын мууг үйлдэгчдийн бүлэглэл
Намайг бүсэлжээ.
Тэд гар, хөлийг минь нэвт хатгалаа.
Би бүх ясаа тоолж чадна.
Тэд харж, над уруу гөлрөн ширтэнэ.
Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж,
Хувцасны минь төлөө шодму.
Харин, ЭЗЭН, Та бүү холдооч
Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.

Дуулал 22:1-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна