Дуулал 18:7-18

Дуулал 18:7-18 АБ2013

Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив. Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв. Тэнгэрсийг бөхийлгөж Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв. Херуб хөлөглөн нисэв. Салхин жигүүр дээгүүр элин халив. Усан хар үүлсийг Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов. Түүний өмнөх гялбаанаас, Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав. ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм. Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ. Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарчээ. Тэр дээрээс сунган, намайг авч, Их уснаас татан гаргав Тэр намайг хүчит дайснаас минь, Намайг үзэн ядагчдаас аврав. Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв. Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан. Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.

Дуулал 18:7-18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв