Дуулал 18:20-27
Дуулал 18:20-27 АБ2013
Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав. Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан. Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй. Бүх тогтоол нь миний өмнө байсан. Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй. Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав. Түүний мэлмийн өмнө гар минь Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм. Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. Дорой ядууг Та авардаг, Ихэмсэг харцыг Та номхтгодог.