Дуулал 18:1-6
Дуулал 18:1-6 АБ2013
Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай. ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм. Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, Дайснуудаасаа би аврагдсан. Үхлийн хүлээс намайг хэрж, Мөхлийн урсгал намайг дайрч Үхэгсдийн орны уяа намайг хэрж Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.