Дуулал 17:1-9

Дуулал 17:1-9 АБ2013

Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач Худал хуурмаггүй уруулын минь залбиралд Сонороо тавиач. Зөвтгөл минь Танаас ирэг, Зөвийг Таны мэлмий хараг. Та зүрхийг минь шалгажээ Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юу ч олоогүй Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн. Хүний үйлсийн тухайд Таны уруулын үгийн дагуу Би хүчирхийлэгчийн замаас хол байсан. Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон. Хөл минь эс халтирсан. Бурхан, Та надад хариулах учир Би Таныг дуудсан юм. Надад сонороо тавин Үгийг минь сонсооч. Эсэргүүцэн сөрөгчдөөс Баруун мутарт тань хоргодогчдыг Аврагч аа, Энэрэл хайраа гайхамшигтайгаар үзүүлээч. Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт Намайг халхлаач. Дарагч буруу хүнээс, Намайг бүсэлсэн Хөнөөлт дайснуудаас халхлаач.