Дуулал 144:2-8

Дуулал 144:2-8 АБ2013

Миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Ард түмнийг минь миний дор захируулагч. Аяа ЭЗЭН, хүний хүү гэгч нь юу болоод Та түүнийг мэддэг юм бэ? Хүн гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ? Хүн амьсгалтай адил бөгөөд Өдрүүд нь улирч буй сүүдэр шиг билээ. Аяа, ЭЗЭН, тэнгэрсээ бөхийлгөн доош бууж ирээч! Утаа уугиулахаар уулсад хүрээч! Аянга цахилгаан цахиулан тараагаач! Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч! Өндөр дээрээс мутраа сунган Намайг их уснаас, Харийн хөвгүүдийн гараас салган чөлөөлөөч! Тэдний ам хоосон хуурмаг ярьдаг бөгөөд Баруун гар нь худлын баруун гар юм.