Дуулал 143:4-11

Дуулал 143:4-11 АБ2013

Тиймээс сүнс минь миний дотор сульдсан. Зүрх минь ч миний дотор зогсох шахсан. Би эртний өдрүүдийг санаж, Таны үйлс бүхнийг тунгаан Таны гарын үйлсийг нягтлан бодож байна. Би Тан уруу гараа сунгана. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм. Өглөө бүр хайр энэрэлээ надад сонсгооч! Танд л би итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч! Танд л би сэтгэлээ өргөн байна. Аяа ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач! Таны дотор би хоргодно. Та миний Бурхан учраас Тааллыг тань гүйцэлдүүлэхийг надад заагаач! Сайн Сүнс тань намайг Тэгш газарт удирдана. Аяа ЭЗЭН, нэрийнхээ төлөө намайг амилуулаач! Зөвт байдлынхаа төлөө сэтгэлийг минь зовлон шаналангаас ангижруулаач!

Дуулал 143:4-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна