Дуулал 14

14
Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Давидаас.
1Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг.
Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс хийдэг агаад
Сайныг үйлддэг хүн алга.
2Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.
3Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан.
Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.
4Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад
ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу?
5Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир
Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно.
6Та нар ядуусын бодол санааг
ичгүүртэй болгосон.
Гэвч ЭЗЭН хоргодох газар нь юм.
7Израилийн аврал
Сионоос гарах болтугай!
ЭЗЭН олзлогдсон хүмүүсээ
эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан, Израиль баярлана.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна