Дуулал 139:13-24

Дуулал 139:13-24 АБ2013

Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ. Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань Хичнээн нандин бэ! Нийлбэр нь хичнээн их вэ! Би тэдгээрийг тоолбол Тэд элсний ширхгээс ч даван гарна. Сэрэхдээ ч би Тантай хамт билээ. Аяа Бурхан, Та буруутыг хөнөөх болтугай. Тиймээс цуст хүмүүс ээ, надаас холдогтун. Учир нь тэд Таны эсрэг баширыг ярьж Таны эсрэг нүглийн учир өөрсдийгөө өргөмжилдөг. Аяа ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү? Би туйлын үзэн ядалтаар тэднийг үзэн яддаг. Тэд дайснууд минь болов. Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч. Миний дотор хөнөөлт зам буй эсэхийг харж, Мөнхийн замаар намайг удирдаач!