Дуулал 132:12-16

Дуулал 132:12-16 АБ2013

Хөвгүүд чинь Миний гэрээг, Миний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивал Тэдний хөвгүүд ч бас сэнтийд чинь мөнхөд залрах болно” хэмээсэн нь билээ. Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, Орших газраа хэмээн Түүнийг хүсэв. “Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна. Би хоол хүнсийг нь элбэгээр ерөөж, Гачигдагсдыг нь талхаар хангана. Бас тахилч нарыг нь Би авралаар хувцаслах бөгөөд Бишрэлтнүүд нь баярлан чангаар дуулна.