Дуулал 132

132
Сион дахь үүрдийн орон гэр
Өгсөх дуу.
1Аяа ЭЗЭН, Давидын төлөө
Бүх зовлон шаналлыг нь санаач.
2ЭЗЭНд тэрээр хэрхэн тангараглан
Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлсан билээ дээ!
3“Үнэхээр би гэртээ ч орохгүй,
Орон дээрээ ч хэвтэхгүй.
4Би унтахаар нүдээ ч анихгүй,
Зовхио ч буулгахгүй.
5Энэ нь ЭЗЭНд зориулсан газрыг,
Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг
би олох хүртэл болой” гэж байсныг нь санаач.
6Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож,
Бид үүнийг Иаарын талбайгаас олсон.#2Шс 6:41–42
7Түүний орших газарт очицгооё
Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.
8Аяа ЭЗЭН, хүч чадлынхаа авдартай хамт
Амралтдаа орохоор Та босооч!
9Тахилч нар чинь зөвт байдлаар хувцаслаг.
Таны бишрэлтнүүд баяр хөөр болон хашхираг.
10Зарц Давидынхаа төлөө
Тослогдсон нэгнээсээ нүүр бүү буруулаач!
11ЭЗЭН эргэж буцахгүй үнэнийг
Давидад тангарагласан нь
“Биеийн чинь үр жимснээс
Би чиний сэнтийд зална.#2См 7:12–16; 1Шс 17:11–14; Дуу 89:3–4; Үйл 2:30
12Хөвгүүд чинь Миний гэрээг,
Миний тэдэнд сургадаг гэрчлэлийг минь сахивал
Тэдний хөвгүүд ч бас сэнтийд чинь мөнхөд залрах болно” хэмээсэн нь билээ.
13Учир нь ЭЗЭН Сионыг сонгож,
Орших газраа хэмээн Түүнийг хүсэв.
14“Мөнхөд амрах газар минь энэ болой.
Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна.
15Би хоол хүнсийг нь элбэгээр ерөөж,
Гачигдагсдыг нь талхаар хангана.
16Бас тахилч нарыг нь Би авралаар хувцаслах бөгөөд
Бишрэлтнүүд нь баярлан чангаар дуулна.
17Тэнд Би Давидад эврийг ургуулна.
Би тослогдогчдоо дэнлүү бэлтгэнэ.#1Ха 11:36
18Түүний дайснуудыг Би
ичгүүрээр хувцаслана.
Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно.”

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 132: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна