Дуулал 13:1-6

Дуулал 13:1-6 АБ2013

ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас Нүүрээ нуух юм бэ? Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж, Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ? Хэдий болтол дайснууд минь Миний дээр өргөмжлөгдөх вэ? Бурхан ЭЗЭН минь, Тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч. Эс тэгвэл би үхлээр нойрсож, Дайсан минь ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж хэлнэ. Намайг ганхах үед өстнүүд минь ч баярлах болно. Харин би хайр энэрэлд тань итгэсэн. Зүрх минь Таны авралд баясах болно. Би ЭЗЭНд дуулна, Тэр надад өгөөмөр хандсан билээ.

Дуулал 13:1-6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв