Дуулал 123

123
Өршөөлийн гуйлт
Өгсөх дуу.
1Тэнгэрт залрагч аа,
Тан уруу би харцаа өргөнө.
2Харагтун, зарцын нүд эзнийхээ гарыг,
Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг
Нигүүлсэлээ Тэр бидэнд үзүүлтэл
Нүд маань бидний Бурхан ЭЗЭН тийш.
3Биднийг нигүүлсээч,
Аяа ЭЗЭН, биднийг нигүүлсээч.
Учир нь бид доромжлолд ханаж цадлаа.
4Маадгар хүмүүсийн доог тохуу,
Бардамнагчдын доромжлолд
Сэтгэл маань ханаж цадлаа.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 123: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү