Дуулал 12

12
Нүгэлт цаг үеийн гуйлт
Удирдаачид. Шеминитийн дагуу. Давидын дуулал.
1Туслаач ЭЗЭН,
Сүсэг бишрэлтэн тасарч,
Хүний хөвгүүдийн дундаас итгэлтэн үгүй боллоо.
2Тэд бие биендээ худал хэлж
Тэд зусардагч уруулаараа
Хоёр санаа гарган ярьдаг.
3Бүх зусардагч уруулыг,
Сайрхан яригч хэлийг
ЭЗЭН таслах болтугай.
4Тэд “Бид хэлээрээ ялна
Уруул маань биднийх юм
Хэн биднийг захирах юм?” гэжээ.
5ЭЗЭН “Сул доройн дарлагдал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж
Би босож, хүссэн аюулгүй газарт нь
түүнийг тавина” гэдэг.
6Шавар хайлуурт тунгаагдаж,
Долоо тунгаасан мөнгө мэт
ЭЗЭНий амлалт цэвэр юм.
7ЭЗЭН, Та тэднийг хамгаална
Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл
тэднийг хадгална.
8Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд
Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна