Дуулал 119:9-16

Дуулал 119:9-16 АБ2013

Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ. Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч! Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав. Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Зарлигуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан. Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг. Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно. Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.