Дуулал 119:33-80
Дуулал 119:33-80 АБ2013
Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье, Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач! Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л. Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач! Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч! Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач! Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач! Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна. Зөв шударгаараа намайг сэргээгээч! Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай. Тэгвэл намайг буруутгадаг хүнд Хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач! Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ. Ингэх аваас хуулийг тань үргэлж, Мөнхийн мөнхөд би сахина. Тушаалуудыг тань хайдаг тул Би чөлөөтэй алхах болно. Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм. Тушаалуудад тань хайртай тул Тушаалуудад тань би баясах болно. Тушаалуудад тань хайртай тул Тушаалууд уруу тань гараа өргөж, Зарлигуудыг тань бясалгана. Таны, надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач! Таны үг намайг сэргээсэн нь Миний зовлон зүдүүрийн дундах тайвшрал минь юм. Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй. Аяа ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санаад бас тайтгарлаа. Таны хуулийг огоорсон гэм буруутнаас болж Шатам их зэвүүцэл намайг барьж авлаа. Миний аян замын өргөөнд Таны зарлигууд миний дуу юм. Аяа ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахив. Тушаалуудыг тань биелүүлэх нь Миний ерөөл болсон юм. ЭЗЭН миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ. Бүхий л зүрхээр Таны ивээлийг Би хайсан билээ. Үгийнхээ дагуу надад нигүүлсэнгүй байгаач. Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн. Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд Үүнийгээ би хойшлуулаагүй билээ. Буруутуудын уяа намайг хэрсэн ч Хуулийг тань би мартаагүй билээ. Тогтоолууд тань шударга тул Тандаа талархахаар би шөнө дунд ч босох болно. Танаас эмээдэг бүх хүн хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн Анд нөхөр нь би билээ. Аяа ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн Зарлигуудаа надад заагаач! Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу Өөрийн зарцад сайнаар хандсан билээ. Би Таны тушаалуудад итгэдэг учраас Бошиг зарлигийнхаа сайныг бас мэдлэгийг заагаач! Зовж шаналахынхаа өмнө би Буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг. Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Зарлигуудаа надад заагаач! Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог. Би бүхий л зүрхээр тушаалуудыг тань биелүүлнэ. Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг. Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай. Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм. Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч. Би Таны үгийг хүлээдэг учраас Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай. Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэмж дотроо намайг Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ. Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу Хайр энэрэл тань намайг тайтгаруулах болтугай Намайг амьд байлгахаар Өршөөл тань надад ирэг. Учир нь хууль тань миний баясгалан юм. Намайг худал хуурмагаар завхруулсан учраас Бардам хүмүүс ичих болтугай. Харин би тушаалуудыг тань бясалгана. Танаас эмээдэг, Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс Над уруу эргэх болтугай. Намайг ичгүүрт оруулахгүйн тулд Зүрх минь Таны зарлигууд дотор Гэм зэмгүй байх болтугай.